Шуурхай Мэдээ

Шуурхай Мэдээ

Share

Үсчин, маникюр, педикюрын үйлчилгээ

03/04/2021

Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдөр ажиллана

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ. Таваас дээшгүй хүн байхаар зохицуулалт хийнэ. /Үйлчилгээ үзүүлж буй үсчин өөрөө энэ тоонд орно/.

-Спорт заал таваас доош хүнтэй бол ажиллах уу?
-Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэгчид таваас дээшгүй хүнтэй дотоод орчинд бэлтгэл хийнэ. Өөрөөр ямар ч тохиолдолд спорт заал ажиллахгүй.

-Нийтийн халуун усны газрууд ажиллах уу?
-УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

03/04/2021

4-р сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай.

5-р сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана.

УБ-ын 6,895 өндөр настай хүмүүс асаргаанд байдаг тул гэрт нь очиж вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Өдөрт 30,000 хүн хамрагдана.

24/03/2021

Шөнийн 2 цагт ямар ч машингүй зам дээр ногоон гэрэл асахыг хүлээж буй япон залуугаас яагаад гарцаар гарахгүй байгаа юм бэ машингүй байна шүү дээ гэж асуухад ...тэр байшингийн цонхоор хүүхэд харж байж магадгүй шүү дээ гэж хариулсан гэдэг...copy

УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх төлөвлөгөө байхгүй 14/03/2021

УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх төлөвлөгөө байхгүй  Төрийн ордонд  УОК хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа.  Шадар сайд С.Амарсайхан

УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх төлөвлөгөө байхгүй 14/03/2021

УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх төлөвлөгөө байхгүй © 2020. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

08/02/2021

НОЙР БУЛЧИРХАЙГААР БҮГД ӨВДӨЦГӨӨЖ БАЙНА

Хэрэв та:
- Өөх тостой шарсан хуурсан бэлэн хоносон хоол иддэг бол
- Хоолны дараа хийжүүлсэн ундаа уудаг бол
- Хэт их ба хэт бага иддэг бол маргааш, сарын дараа магадгүй хэдэн жилийн дараа энэ өвчнөөр өвдөх магадлалтай юм.

Нойр булчирхай нь элэг шиг нөхөн төлждөггүй хүн бүр мэдээд байдаггүй ч хамгийн чухал дотоод эрхтний нэг юм шүү.

Бяцхан наад захын мэдээлэл хүргэе.

Олон хүмүүс нойр булчирхайн шинжилгээ зүгээр мөртлөө өвдөөд байна гэж их асууж байна. Үүнд би нь эмч биш ч өөрийнхөө уншсан зүйлийнхээ хүрээнд хариу өгье.

Дэлхий даяар нойр булчирхайг эрт үед нь, баттай оношлох арга нээгдээгүй.

Нойр булчирхайн гол шинжилгээ болох амилаза, липаза гэсэн 2 шинжилгээгээр тодорхойлдог ч, энэ нь зөвхөн 2-хон тохиолдолд муу гарна.

1. Яг хурц үрэвсэл илрээд, 24 билүү 48 цагийн дотор шинжилгээ өгвөл,

2. Хорт хавдар болоод найдваргүй болсон үе буюу 6 сарын дараа үхнэ

гэсэн энэ 2 тохиолдолд нойр булчирхайг жинхэнэ утгаар оношлоно.


Хурц үрэвсэл нь архаг үрэвсэл болдог, архаг үрэвсэл нь хорт хавдар болно доо.

Японы зурагтаар үзэж байлаа. ОНОШЛОХОД ХАМГИЙН ХЭЦҮҮ ЯМАР ӨВЧИН БЭ? гэсэн асуултанд японы эмч нар нэгэн зэрэг НОЙР БУЛЧИРХАЙ гэж хариулж байсан.

4 жилийн өмнө л японы нэгэн хотын эмч нар "ЭХО-оор нойр булчирхайн голоор гүйх гол судас эрүүл үеийнхээс илүү өргөссөн байдаг юм байна" гэж 10 000 хүний зургийг харьцуулж байж дүгнэлт хийсэн шүү.

Үүгээр анх удаа жирийн эхо-оор харж болoх нь, бас эрт үед нь оношлож болох нь гэж таамаг дүгнэлт хийсэн дээ.

Ингэж таамаг дэвшүүлээд, харин Японд л байх нарийн MRI мэтийн нарийн шинжилгээ хийж баталгаажуулдаг.

Энэ дүгнэлтийн дагуу, монголд сайн гээд байгаа эмч нар нойр булчирхайг таамаглаж оношлоод байна уу даа гэж боддог.

Тэрнээс биш, мундагтаа оношлоогүй байхаа.

Дэлхийд хүртэл энэ өвчнийг эрт үед нь ОНОШЛОЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ өвчин шүү дээ.

Хүмүүс нойр булчирхайн үрэвслээ эдгээсэн ... гэж яриад байгаа. Үнэндээ, НОЙР БУЛЧИРХАЙН ХУРЦ ҮРЭВСЛИЙН ҮЕД нь ӨВЧНӨӨ НАМ ДАРСАН юм шүү дээ.

Яагаад гэвэл , хурц үрэвслийн үед үрэвссэн нойр булчирхайн хэсэг сэргэж, эдгэдэг учраас тэр.

Харин архаг болон хавдар болсон тохиолдолд нойр булчирхайн үхэжсэн хэсэг бараг эргэж сэргэдэггүй, үлдсэн жаахан эрүүл хэсгээс нь өөх тос, нүүрс усаа задлах ферментээ ялгаруулах болохоор, үхэх хүртлээ хоолны дэглэм барихаас өөр аргагүй.

Тийм болохоор "Барын зулзагыг бага дээр нь."

Нойр булчирхайн архаг үрэвслийг, өөрөө оношлоё гэвэл, хамгийн гол шинж тэмдэг нь...

АЮУЛХАЙ ОРЧИМ ӨВДӨХ БА ТЭР Нъ НУРУУ РУУГАА НЭВТ ХАТГАЖ БАЙГАА МЭТ өвдөхөөс гадна ЭВГҮЙ ХООЛ ИДСЭН ҮЕД ШУУД ГҮЙЛГЭНЭ. Бас БААС ЧИНь ТОСЛОГ харагдаад байвал, нилээн хүндэрч байгаан шинж. Архаг үрэвссэн, хавдрын үед баас тослог гарч ирдэг.

Бас цагаан идээ, өөхтэй тостой хоол гэх мэт, идэхэд, гүйлгэж байвал тэр мөн дөө мөн.

Гүйлгэх үед бүсэлхийгээр өвддөг ч, хавдар буюу нилээн хүндэрсэн үедээ, энэ бүсэлхийн өвдөлт байхгүй болно гэж байгаа.

Ямар хүн нойр булчирхайн асуудалтай болох вэ?

-> Архи их уудаг хүн

-> Калори ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүн

-> Өдөрт хүн 3 хооллодог. Тэгвэл хоолны хооронд өдөрт 2-оос дээш удаа чихэр боов зууш гэх мэт иддэг хүн

-> гэх мэт

Архаг үрэвсэлтэй хүмүүс, өдөрт идэх тос өөхөө 30 гр-аас бага идэх хэрэгтэй.

Ерөнхийдөө малын өөх тосноос болж өгвөл татгалзах хэрэгтэй. Бас махаа бага хэмжээтэй. Гурилаас илүү будааг түлхүү ид.

Мөн ходоодыг цочроох хоол хүнс муу гэж байгаа.

Ходоодыг цочроовол, нойр булчирхайн фермент ялгарах болохоор. Хэт их идвэл боловсруулж чадахгүй учир бага идэх хэрэгтэй. Бас нэг дор чихэрлэг зүйлс их идэх гэх мэт...

Хүмүүс доор комментоор мэдээллээ хуваалцаарай, хэн нэгэнд хэрэг болох байх.

----------------------------------------------

ЖИЧ:

Нойр булчирхай гэдэг бол дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг өвчин. Сүүлийн үед маш их залуучууд энэ өвчнөөр өвддөг болсон байна. Буруу хооллоод байвал 10 жилийн дараа асуудалтай болно шүү.

- Copy Erchuudiin group.

01/02/2021

Меркел: Би загвар өмсөгч биш төрийн албан хаагч...

Герман Меркелтэй зургаан минутын халуун алга ташилтаар салах ёс гүйцэтгэв.

Германчууд түүнийг удирдан чиглүүлэхээр сонгосон бөгөөд тэрээр 80 сая гаруй германчуудыг 18 жилийн турш ур чадвар, чин сэтгэлээсээ удирдаж байжээ.
Улс ороноо удирдсан эдгээр арван найман жилийн хугацаанд түүний эсрэг ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй байна .. Тэрбээр хамаатан садныхаа хэнийг нь ч нарийн бичгийн даргаар томилоогүй .. Өөрийгөө алдар суугийн бүтээгч гэж хэлээгүй .. Түүнээс өмнө хэн байсан эсвэл түүнд таалагдахгүй хэн ч байсан тэмцэлдээгүй. . Тэр тэнэг зүйл яриагүй. Берлиний хажуугийн гудамжинд зургаа авахуулах гэж гарч ирээгүй.

Энэ бол (А.Меркель) "Дэлхийн хатагтай" хэмээн нэрлэгдэж, зургаан сая эрчүүдтэй дүйцэхүйц эмэгтэй гэж тодорхойлогдсон эмэгтэй юм.

Өчигдөр А.Меркель намын удирдлагын албан тушаалаа орхиод өөрийг нь дагаж яваа хүмүүст хүлээлгэн өгсөн бөгөөд Герман орон болон түүний герман ард түмэн хамгийн сайн нөхцөлтэй үлдээж байна.

Германчуудын хариу үйлдэл нь германчуудын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй юм. Хүмүүс бүгд байшингийн тагтан дээр гарч 6 минутын турш алга ташив ... алдартай яруу найрагчид, уран бүтээлчид, хог новшнууд, наргүйгээр. .))

А.Меркель нь энгийн байж, үл хөдлөх хөрөнгө, автомашин, дарвуулт завь, хувийн онгоц худалдаж авдаггүй Германы удирдагч байлаа.
Тэрээр 18 жилийн дараа албан тушаалаа орхиод хуучин хувцасаа сольсонгүй.

Хэвлэлийн бага хурал дээр нэгэн сэтгүүлч эмэгтэй Меркелээс “Таны нэг л хувцастайгаа байхыг бид анзаарав. Яагаад? "
Тэр хариуд нь: "Би загвар өмсөгч биш төрийн албан хаагч" гэжээ.

Өөр нэг хэвлэлийн бага хурал дээр түүнээс: "Танд гэр цэвэрлэдэг, хоол бэлддэг гэрийн ажилтан байдаг уу?"
Түүний хариулт нь: “Үгүй ээ, надад ажилчин байхгүй, тэд надад хэрэггүй. Нөхөр бид хоёр энэ ажлыг гэртээ өдөр бүр хийдэг. "

Дараа нь өөр нэг сэтгүүлч "Та эсвэл таны нөхөр хэн нь хувцас угаах вэ?"
Хариулт: "Би хувцас хунараа янзалж бэлддэг, нөхөр маань угаалгын машин ажиллуулдаг. Энэ нь ихэвчлэн шөнийн цагаар болдог."
Тэрээр төгсгөлд нь "Би танаас бидний засгийн газрын ажилд гарсан алдаа, дутагдлын талаар надаас асууна гэж бодож байсан." )) гэжээ.

Хатагтай Меркель бусад иргэдийн адил жирийн байранд амьдардаг. Тэрээр Германы Ерөнхий сайдаар сонгогдох хүртлээ энэ байранд амьдарч байсан бөгөөд тэр байшингаа орхисонгүй, вилла, үйлчлэгч, усан бассейн, цэцэрлэггүй.

Энэ бол Европын хамгийн том эдийн засаг болох Германы Холбооны канцлер Ангела Меркель !!!

Ц.Мөнхцэцэг: Нялх биетэй эхэд хувцас, эд зүйлээ бэлдэх цаг өгөх ёстой! 19/01/2021

Тэрбээр энэ асуудлаар Эрүүл мэндийн яамнаас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьж, холбогдох газруудад хандах болно гэжээ.

Ц.Мөнхцэцэг: Нялх биетэй эхэд хувцас, эд зүйлээ бэлдэх цаг өгөх ёстой! дөнгөж төрсөн эх, нярай хоёрын аюулгүй байдлыг хангаж, зузаан хувцас, эд зүйлсээ бэлдэх цаг, боломжийг өгч байж тусгаарлах байр руу шилжүүлэх ёстой.

08/01/2021

ХУЛГАЙН ЗАМААР
ЯВБАЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ХУРААНА

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэсэгчилсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хотоос орох гарах хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хязгаар тогтоосон байгаа.

Гэвч иргэд хулгайн замаар буюу зөвшөөрөгдөөгүй шороон замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил удаа дараа гарчээ.

Тэр байтугай буяны ажилтай гэх шалтгаанаар авсан QR кодтой автомашинаар зорчигч тээвэрлэж байсан ноцтой зөрчил ч бүртгэгдлээ.

Иймд холбогдох хууль хяналтын байгууллагуудаас “Хулгайн зам” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлжээ.

Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөгдөөгүй буюу хулгайн гэх тодотголтой авто замаар Өмнөговь аймаг руу хүн тээвэр хийсэн 13 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 28 зорчигч, нийт 41 иргэнд 13 зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн Дархан-Уул аймаг руу хүн тээвэр хийсэн 12 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 17 зорчигч, нийт 29 иргэнд 11 зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Улмаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед ийнхүү олон нийтийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний ноцтой зөрчил гаргаж буй энэ тохиолдолд зөрчил үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг нь Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах/-д зааснаар хураан авах хүртэл арга хэмжээ авахаар болж байгаа юм байна.

07/01/2021

2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрт хүн орж ирээд намайг дээрэмдээд гараад явлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж шалгахад 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг эрэгтэй, 60 настай, Н гэгчийг ажиллаж байхад 20 орчим насны залуу орж ирэн айлган сүрдүүлж, өдрийн орлогыг нь дээрэмдэж зугтаасан хэрэг үйлдэгдсэн байна.

Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд тэнэмэл байдлаар амьдардаг эрэгтэй, 21 настай, О гэгч үйлдсэн болохыг тогтоож илрүүлэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял, 17.2.2-т: Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял, 17.3-т: Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар тус тус хорих ял шийтгэхээр заасан.

Want your business to be the top-listed Hair Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar
15200