Forever & Love
Эко бүх зүйл үнэ цэнэтэй, Эерэг бүхэн үнэхээр сайхан цаг үе эхэллээ.
14/06/2026
Эдгэрэх үед сүнс биедээ эргэн ирдэг…
Юу ч хийгээгүй атлаа ядарч туйлдах үе бий…
Энэ бол ажил хийснээс бус, харин өөрийгөө хэн болохыг санах гэж хичээснээс үүдэлтэй ядаргаа юм…
Сүнс эдгэрч эхлэхдээ дээшээ дүүлдэггүй, харин доошоо буудаг…
Олон жилийн турш хагас дутуу оршиж байсан бие рүүгээ алгуурхан буудаг…
Тэрхүү буулт нь хүнд ачаа мэт санагддаг…
Эдгэрэх гэдэг нь урьд өмнө айдас, түгшүүр, албадмал нам гүм байсан тэрхүү бүх буланд сүнсээ дахин эзэн суухыг зөвшөөрөх үйл явц юм…
Сүнсгүйгээр — зөвхөн "амьд үлдэх" горимд — оршиж сурсан бие энэ өөрчлөлтийг мэдэрч цочирддог...
Тиймдээ ч ядардаг…
Энэ бол энгийн ядаргаа биш, энэ бол эргэн нэгдэлт юм...
Удаан хугацааны турш бие махбод тэсвэрлэж сурсан…
Өөрийгөө хамгаалахын тулд чангарч, сүнс нь хугарахгүйн тулд хөндийрсөн байхад ч үргэлжлүүлэн ажилласаар ирсэн…
Зөвхөн хүсэл зориг, зуршил, шаардлагаар л амьдарч байв…
Гэвч эдгэрэл эхлэхэд тэрхүү зохиомол хүч чадал дахин хэрэггүй болдог…
Тэр хүч үгүй болоход урьд өмнө хэзээ ч илэрч байгаагүй тэрхүү хуучин ядаргаа ил гарч ирдэг…
Эдгэрэлтийг дагаж ирдэг энэ ядаргаа бол ариун нандин хэл юм…
Энэ бол бие махбод чинь: "Одоо бид тэмцэхээ больсон тул намайг амраагаач" гэж хэлж буй хэрэг…
Энэ бол сүнс чинь: "Би эргэн ирж байна, гэхдээ надад анир гүм хэрэгтэй байна" гэж шивнэж буй хэрэг…
Эдгэрэлт нь зөвхөн оюун санаанд бус, эс бүхэнд хадгалагдаж байсан дурсамжуудыг нээдэг…
Хуучин өвдөлт, түгжигдсэн хайр, урсгаж амжаагүй нулимс...
Энэ бүхэн чөлөөлөгдөхдөө амралтыг нэхдэг…
Учир нь бүхнийг нэгтгэн зангидах нь эсэргүүцэн тэмцэхээс илүү их хүч шаарддаг…
Бүх зүйлийг бүрэн мэдрэх нь зугтахаас илүү их ядраадаг…
Энэ замд сүнс хуяг дуулгаа тайлах агшин ирдэг…
Хуяггүй болсон бие нүцгэн, мэдрэмтгий, үнэн болж үлдэнэ…
Энэ төлөвийг сул дорой байдалтай андуурч болох ч, үнэндээ энэ бол үнэн юм…
Үнэн хэзээ ч хашхирдаггүй, тэр зүгээр л налайж хэвтдэг…
Энэ ядаргаа чамайг доош нь дарж байгаа хэрэг биш, харин чамайг саатан үлдэхийг урьж буй хэрэг…
Өөрийнхөө хэмнэлээр амьдарч, оршихуйнхаа амин чухал цохилтыг сонсохыг урьж буй хэрэг...
Энэ бол ариун газарт хүрэлцэн ирээд, үг дуугарахын өмнө түр суугаад амарч буй мөргөлчний ядаргаа юм…
Энэхүү амралтыг бүү яаруул...
Яарч сандран өөрийгөө бүү анагаа, гэм буруугийн мэдрэмжээр өөрийгөө бүү шүү…
Сүнс босоо чиглэлд бус, гүн рүүгээ эдгэрдэг…
Аливаа гүн рүү чиглэсэн бүхэн алгуур байдаг…
Хэрэв чи эдгэрэх замдаа ядарч байгаа бол өөртөө итгэ…
Чи унтарч байгаа хэрэг биш…
Чи биежиж (өөрийгөө олж) байна…
Сүнс чинь бие махбоддоо бүрэн суурьшиж дуусахад эрч хүч эргэн ирэх болно…
Ямар нэгэн яаруу сандруу байдлаар биш...
Харин оршихуйн амар амгалан болж ирнэ…
28/05/2026
Цаг хугацаа ийм хурдан гэж үү?
гэж эргээд бодох, амар амгалан аз жаргалтай амьдрах насан дээрээ иржээ та.
Одоо та жинхэнэ чухал мөчүүдэд цагаа зарцуулаарай. Оройн хоолны ширээний ард гэр бүлийнхэнтэйгээ инээж хөхрөх, ач зээ нартайгаа хайр дүүрэн өнгөрүүлэх өдрүүд, сэтгэл зүрхээрээ ойлголцдог найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөх, халуун дулаан тэврэлт, ерөөл дүүрэн эелдэг үгс, эрч хүч энерги өгөх тийм л зүйлд өөрийгөө бүрэн зориулаарай.
Өөрийгөө, Би жинхэнэ хэн бэ? гэдгээ олж мэдэх оршихуйн дотоод аялалаа улам гүнзгийрүүлэн, хаяхаа хаяж, засахаа засч урагшлаарай.
Зөвхөн өөрийнхөө төлөө хичээгээд зогсохгүй бусдад гэрэл гэгээ болох сайн сайхан бүхэнд дагуулан хөтлөөрэй.
Таны дотор оч асаадаг ажилд цаг заваа зориул. Зөв зүйлийн төлөө дуу хоолойгоо гарга.
Хорвоо ертөнцтэй анх танилцаж байгаа хүүхэд шиг сониуч, нээлттэй, амьдралын жижиг ч гэсэн зүйлээс таашаал авч гайхшран сэтгэл өөдрөг алхаарай.
Хүмүүст таалагдах гэж, сэтгэгдэл төрүүлэх гэж, хүмүүсийг засч залруулах гэж өдөр хоног цаг хугацаагаа бүү үр. Үүний оронд жинхэнэ өөрөөрөө амьдрахад цагаа зориул.
Үргэлж инээж, зүрхнээсээ хайрлаж, дуулж бүжиглэж, уйлмаар үедээ уйлж, ядарсан үедээ амарч бай.
Эцсийн дүнд харамсал багатайгаар амьдрах л чухал. Та нүүр дүүрэн инээмсэглээд “Миний цаг хугацаа баяр баясгалантай явсан. Зорилгодоо хүрсэн. Хайраар дүүрэн явсан” гэж хэлээрэй👍
Амьдрал бол зүгээр оршин байхдаа бус утга учиртай талархал дүүрэн амьдрах явдал юм.
15/04/2026
Амьдралд бүтэхгүй зүйл гэж бараг байдаггүй…
Харин итгэхээ больсон хүн л байдаг.
Бид ихэнхдээ “яаж бүтэх вэ?” гэж асуудаг…
Гэтэл үнэндээ асуулт нь тэр биш.
Жинхэнэ асуулт бол —
“Чи өөртөө хэр итгэж байна вэ?”
Хүн эргэлзэж эхлэх мөчөөсөө л өөрийнхөө замыг өөрөө хааж эхэлдэг.
Алхам хийхээсээ өмнө бууж өгдөг.
Оролдохоосоо өмнө “болохгүй” гэж шийдчихдэг.
Гэтэл амьдрал тийм биш…
Амьдрал бол чамайг сорьж байгаа мэт харагддаг ч
үнэндээ чиний доторх итгэлийг шалгаж байдаг.
Чи итгэвэл — боломжууд гарч ирнэ.
Чи хөдөлбөл — зам өөрөө нээгдэнэ.
Чи тууштай байвал — үр дүн заавал ирнэ.
Бүх зүйл нэг өдөрт бүтэхгүй…
Гэхдээ өдөр бүр бууж өгөхгүй байвал нэг өдөр бүх зүйл бүтсэн байдаг.
Тийм болохоор…
Өнөөдөр чи багахан айж байсан ч хамаагүй, багахан эргэлзэж байсан ч зүгээр…
Гэхдээ зогсох хэрэггүй.
Алхам хий.
Итгэ.
Тэгээд хар…
✨ БҮТНЭ. 💯❤️
13/03/2026
ӨДӨР БҮР ӨРӨӨЛ БУСДЫГ Ч ЕРӨӨЖ БАЙГААРАЙ🙏🙏🙏
ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ЕРӨӨЖ БАЙГААРАЙ🙏🙏🙏
Тэнгэрийн ивээл над дээр бууж
Газрын буян намайг түшиж
Өнөөдрийн ажил үйлс
Өлзийтэй бүтэх болтугай.
Аз хийморь минь бадарч,
Саруул ухаан минь тэлж,
Сайн боломжууд
Өөрөө надад ирэх болтугай.
Санаа зорьсон бүхэн минь
Саадгүй бүтэж,
Сайн заяа минь
Өдөр бүр арвижих болтугай.
Сэтгэл минь амгалан байж,
Сайн энерги намайг хүрээлж,
Сайн хүмүүс
Замд минь учрах болтугай.
Буян минь арвижиж,
Олз омог минь дэлгэрч,
Элбэг хангалуун амьдрал
Надад ирэх болтугай.
Арван зүгт тэнгэр ивээж,
Аз хийморь минь сэрж,
Ажил үйлс минь
Дардан замаар явах болтугай.
Өнөөдөр миний өдөр байж,
Өлзий буян дүүрч,
Аз жаргал, амжилт
Надад болон бусдад ирэх болтугай. 🙏🙏🙏
13/03/2026
Өгөх зоригтой бай.
Учир нь энэ хорвоод
хүний жинхэнэ баялаг
хадгалсан зүйлд биш —
өгсөн сэтгэлд байдаг. 🙏
Хичнээн их баян байлаа гээд
өгөх сэтгэлгүй бол
үгээгүй хоосонтой ялгаа бараг үгүй.
Баян хүн гэдэг
их мөнгөтэй хүнийг хэлдэггүй.
Өгөөмөр сэтгэлтэй хүнийг хэлдэг.
Зарим хүн байдаг…даа
айлд орохдоо ч
ганц талх, ганц сүү бариад орж чаддаггүй.
Уригдсан газар бүрт
хоосон очоод
“Өө, би санасангүй ,,гэж хэлдэг.
Гэтэл үнэндээ
санахгүй дээ биш ...ээ
ӨГӨХ СЭТГЭЛ нь хөгжөөгүй байдаг.
Өгөх сэтгэлтэй хүн
ихтэйдээ биш
сэтгэлтэйдээ өгдөг.
Эцэст нь хүн энэ хорвоогоос
юу ч авч явдаггүй…
харин өгсөн сэтгэл нь л хүмүүсийн дурсамжинд үлддэг. 🙏
Тиймээ -Үргэлж өгөх зоригтой бай.
Өгөх тусам сэтгэл чинь улам хөгжинө.
📌 ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ЦОГЦ СУРГАЛТ
Онлайнаар орлого олох бүх боломжийг нэг дороос сур!
Интернэтээр хэрхэн мөнгө олох
Дижитал бүтээгдэхүүн хэрхэн бүтээж борлуулах
Бүтээгдэхүүнээ зөв маркетинг хийх
Онлайнд тогтвортой борлуулалт бий болгох
Affiliate болон UGC ашиглан нэмэлт орлого олох
🤖 ШИНЭЧЛЭЛ – AI БҮЛЭГ НЭМЭГДСЭН
Сургалтанд хиймэл оюун ухаан (AI)-ийн гайхалтай хичээлүүд
суурь шатнаас мастер түвшин хүртэл нэмэгдсэн.
Та манай сургалтаас дараах зүйлёийг суралцана:
AI ашиглан контент бүтээх
Маркетинг автоматжуулах
Борлуулалт өсгөх AI хэрэгслүүд
Бизнесээ AI ашиглан хурдан хөгжүүлэх
Та өөрийн мэдлэгээ
👉 дижитал бүтээгдэхүүн болгож
👉 онлайнаар борлуулж орлого олох боломжтой.
💰 Нэмэлт орлого олох боломж
Та сургалтаа бусдад санал болгож
75% буюу 1,200,000₮ урамшуулал авах боломжтой.
Өөрөөр хэлбэл:
👉 Суралцангаа
👉 Мөн зэрэг орлого олох
🎓 Нэг удаа төлөөд:
✔ Насан туршийн эрх
✔ 7 хоног бүр шинэ хичээл - Live / Zoom амьд харилцаа
✔ Дэмжлэгтэй нэгдсэн community
🔓 Та энэ сургалтад хамрагдсанаар:
✅ Дижитал ур чадвартай болно
✅ Өөрийн дижитал бүтээгдэхүүн бүтээж сурна
✅ Онлайн орлогын олон аргыг эзэмшинэ
✅ Бизнесээ дараагийн түвшинд гаргана
📩 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол зөвхөн DM бичээрэй. https://www.skool.com/magnadigitalacademy/about?ref=5728eafbabde4e30844588872a936a7e
09/03/2026
Эмэгтэйлэг энергээ сэрээж, дотроосоо гэрэлтэх 10 зөвлөгөө
1. Биеэ сонс: Ядарч байна уу? уйлмаар байна уу? тэврүүлмээр байна уу?
2. Удаашир: Яарахгүй, удаан алхаж, удаан ууж, удаан бод. Тайван байдал чинь өөрөө соронз.
3. Биеэ арчил: Гоёх гэж биш, хайрлах гэж 🥰 Шүршүүр, тос, үнэр, массаж… “хэнд харагдах вэ” биш “би яаж мэдэрч байна вэ” гэдэг дээр төвлөр.
4. Дуу хоолойгоо зөөлрүүл: Чанга, хурц ярих биш тайван, намуухан дуу хоолой эмэгтэйлэг энергийг шууд нэмдэг 🥰
5. Гоё юм үз: Цэцэг, торгон даавуу, лаа, зөөлөн хөгжим — орчноо эмэгтэйлэг болго. Орчин энерги өөрчилдөг.
6. Бүжиглэ: Дүрэмгүй, тольгүй, шүүмжгүй хөдөл. Бие чинь өөрөө эмэгтэйлэг ухаантай 💃
7. Хяналтаа багасга: Бүхнийг өөрөө зохицуулах гэж зүтгэхээ багасга. Тусламж авах, найдах, итгэх — энэ бол сул тал биш👌
8. Эерэг бай: Бүх юмны эерэг талыг олж харахыг хичээ.
9. Байгальтай холбогд: Салхи, нар, ус, мод байгаль эмэгтэйлэг энергийг хамгийн хурдан цэнэглэдэг.
10. Өөрийгөө эмэгтэй хүн гэдгээрээ бахарх: Зөөлөн байж чаддаг, мэдэрч чаддаг, хайрлаж чаддаг — энэ бол сул биш, асар том хүч.
05/03/2026
📌 ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ЦОГЦ СУРГАЛТ — Онлайнаар орлого олох бүх боломжийг нэг дороос!
Өнөөдөр бүх зүйл интернет рүү шилжиж, хүмүүсийн ихэнх цаг дижитал орчинд өнгөрдөг болсон энэ үед дижитал маркетингийн зөв мэдлэгтэй байх нь хамгийн том өрсөлдөх давуу тал юм.
Та зөв стратеги, зөв бүтээгдэхүүнээ олчихвол
👉 Нэг удаа босгосон бүтээгдэхүүнээ удаан хугацаанд борлуулж орлого олох
👉 Өндөр шаардлага, эрэлттэй бүтээгдэхүүнүүдийг Affiliate хэлбэрээр борлуулж урамшуулал авах
👉 UGC, Affiliate Marketing гэх мэт олон төрлийн боломжуудаар нэмэлт орлого үүсгэх
боломжтой.
🎯 Сургалтын гол зорилго
Энэ сургалтаар бид танд онлайнаар тогтвортой орлого бий болгох бүх арга замыг алхам алхмаар заана.
Та суралцана:
Интернэтээр хэрхэн мөнгө олох вэ?
Хэрхэн дижитал бүтээгдэхүүн бий болгох дахин борлуулах
Бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сурталчлах вэ?
Яаж онлайнд гаргаж, тогтвортой борлуулалт хийх вэ?
— Бүхнийг нэгдсэн нэг хөтөлбөрөөр!
👥 Хэнд зориулагдсан бэ?
➊ Бизнес эрхлэгч танд
Ямар ч төрлийн бизнес байсан хамаагүй — хүнс, бараа, үйлчилгээ гээд бүх салбарт тохирно.
Бизнесээ дижитал орчинд зөв сурталчлах
Брэндээ танигдуулах
Зөв реклам хийх
Хэрэглэгчийг татдаг контент
Борлуулалт хийдэг контент
— Бүгдийг бодит жишээтэй, нэг бүрчлэн заана.
➋ Ур чадвартай хэн бүхэнд
Хэрвээ та ямар нэг чадвартай бол (зурдаг, хоол зүйч, нягтлан, багш, эмч г.м)
👉 Түүнийгээ дижитал бүтээгдэхүүн болгож, онлайнаар борлуулж орлого олох боломжтой.
Манай олон гишүүд яг энэ аргаар өөрийн сургалтаа гаргаад байнгын борлуулалт хийж амжилттай явж байна.
💰 Орлого олох нэмэлт боломж
Та энэ сургалтаа бусдад санал болгож 75% буюу 1,065,000₮ урамшуулал авах боломжтой.
Өөрөөр хэлбэл —
👉 Нэг талдаа сураад
👉 Нөгөө талдаа орлого олоод
цэвэр ашигтай явах боломжтой гэсэн үг.
🎓 Нэг удаа төлбөр төлж сургалтандаа элсээд.
Дахин төлбөр байхгүй.
✔ Насаараа хичээлээ үзэх эрхтэй
✔ 7 хоног бүр шинэ хичээл, live/Zoom уулзалт
✔ Дэмжлэгтэй нэгдсэн групп
🔓 Та энэ сургалтад хамрагдсанаар:
✅ Бизнесээ сайжруулна
✅ Дижитал орчинд ажиллах ур чадвартай болно
✅ Өөрийн дижитал бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж сурна
✅ Сургалтаа зараад өндөр урамшуулал авна
✅ Онлайнаар орлого олох олон аргыг бүрэн сурна
дэлгэрэнгүй мэдээллийг DM
25/02/2026
Эрх чөлөө чиний ажлаас ирдэггүй.
Харин ажлаасаа гадуур хэрхэн орлого олохыг сурсан үед ирдэг.
Би ажлынхаа хажуугаар онлайнаар орлого олох аргад суралцаад, хэрэгжүүлээд орлого олоод явж байна. Сурсан байхад маш амархан. Би ч бас анхнаасаа юу ч мэддэггүй байсан. Бүгд л адилхан. Харин сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд л бүх зүйл өөрчлөгддөг.
Хэрвээ чи ч бас ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олж, эрх чөлөөтэй амьдармаар байгаа бол доор линк дээр дар👇
эсвэл чатаар ороод ирээрэй👌
#дижиталмаркетинг
#онлайнорлого
#дижиталбизнес
#өөрийнбрэнд
#дижиталбүтээгдэхүүн
Magna Digital Academy Монголын хамгийн өндөр хувь олгодог #1 онлайн сургалт!
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Өмнөговь аймаг
Ulaanbaatar
15172